Улаанбаатарт маргааш хүргэнэ · Шалгаад төлнө

Күүки ба мэдээлэл ашиглалт

Сайт ажиллахад хэрэгтэй күүки болон зар хэмжилт. Юу, юунд, хэр удаан.

Шинэчилсэн: 2026.11.14

Күүки ба хөтчийн санах ой

НэрЮундХугацаа
kt_cart
Kivotech
Таны сагсны дугаар. Хуудас солигдоход сагс хадгалагдана.30 хоног
kt_attr
Kivotech
Таныг анх аль зар, холбоосоор орж ирсэн (UTM, fbclid, анх орсон хуудас).90 хоног
_fbc
Kivotech, Meta
Facebook, Instagram зарын товшилтын дугаар. Аль зар захиалга авчирсныг хэмжинэ.90 хоног
_fbp
Meta
Meta Pixel-ийн хөтөч таних дугаар.Meta тогтооно (ихэвчлэн 90 хоног)
kt_px_…
Kivotech
Нэг захиалгыг Meta-д давхар тоолохоос сэргийлэх тэмдэг (localStorage).Хөтчөөс устгах хүртэл
_ga, _ga_…
Google
Google Analytics-ийн хөтөч таних дугаар. Хэдэн хүн зочилж, юу үзсэнийг тоолно.2 жил хүртэл
kt_ga_…
Kivotech
Нэг захиалгыг Google Analytics-д давхар тоолохоос сэргийлэх тэмдэг (localStorage).Хөтчөөс устгах хүртэл
kt_order_…
Kivotech
Захиалгын хуудас руу шилжихэд хэрэглэх түр мэдээлэл (sessionStorage).Цонхыг хаахад устана
kt_orders
Kivotech
Энэ төхөөрөмжөөс өгсөн сүүлийн 10 захиалгын холбоос, «Захиалга хянах» хуудсанд харуулна (localStorage).Хөтчөөс устгах хүртэл

Бид бусад сайт дээр таныг дагах күүки тавьдаггүй. Нэвтрэх, бүртгүүлэх шаардлагагүй.

Meta Pixel ба Conversions API

Бид Facebook, Instagram дээр зар явуулдаг. Аль зар үр дүнтэйг мэдэхийн тулд сайт дараах үйл явдлыг Meta руу илгээнэ:

  • бараа үзсэн, сагсанд нэмсэн, захиалга эхлүүлсэн;
  • захиалга өгсөн, төлбөр төлсөн эсвэл хүргэгдсэн.

Үйл явдал бүрт барааны код, дүн, IP хаяг, хөтчийн мэдээлэл явна. Захиалгын үед утас, и-мэйлийг хэшлэж (буцааж тайлах боломжгүй хэлбэрт оруулж) илгээнэ. Нэр, хаягийг Meta руу илгээдэггүй.

Google Analytics

Сайтыг сайжруулахын тулд хэдэн хүн зочилж, ямар бараа үзэж, сагсанд нэмж, захиалсныг Google Analytics-ээр хэмждэг. Захиалгын дугаар, дүн, барааны кодыг илгээнэ. Нэр, утас, хаяг, и-мэйл илгээдэггүй.

Хэрхэн татгалзах вэ

  • Хөтчийнхөө тохиргооноос күүки устгах эсвэл гуравдагч талын күүкиг хаах.
  • Facebook, Instagram-ийн «Зарын тохиргоо» (Ad preferences) хэсгээс сайтын мэдээллээр зар харуулахыг хаах.
  • Google Analytics-ээс татгалзах: Google-ийн татгалзах нэмэлт.
  • Захиалгын мэдээллээ зар хэмжилтэд ашиглуулахгүй гэвэл бидэнтэй холбогдоно уу.

kt_cart күүкиг устгавал сагс хоосорно. Бусад күүкиг хаасан ч захиалга өгөх боломжтой.

Мэдээллийг хэрхэн хадгалж, хамгаалдгийг Нууцлалын бодлого-оос үзнэ үү.

Бусад хуудас